• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

2020-04-27 10:11:49

Монгол Улсын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай холбоотой олон нийтийн цахим сүлжээнд худал ташаа мэдээлэл, сурталчилгаа тавигдах боллоо.

Тухайлбал facebook олон нийтийн сүлжээнд “1072 хувьцаа авна”, “1072 хувьцаа бэлэн мөнгөөр авна”, “1072 хувьцаа худалдаж авна, данс нээнэ” гэх зэрэг зар мэдээлэл нь иргэд, олон нийтийг залилан мэхэлж болзошгүй гэмт хэргийн шинжтэй, зөвхөн пэйж хуудсаа олон хүний хандалттай болгох гэсэн зорилготой үйлдэл гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь захиран зарцуулахгүй байх нөхцөлтэй буюу арилжаалагдах, бусдад шилжүүлэх боломжгүй бөгөөд Хорооны үнэт цаасны зах зээлд тусгай зөвшөөрөлтэй, зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д хандан 1,072 хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг авах боломжтой.

Иймд иргэд та бүхэн 1,072 хувьцаатай холбоотой цахим сүлжээн дэх албан бус мэдээлэл, сурталчилгаанд хууртагдахгүй байх, бусдад залилан мэхлүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ