• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"МОНОС ГРУПП" ХХК-ААС "БИД ХАМТДАА СЭРГИЙЛЖ ЧАДНА" УРИАЛГЫГ ГАРГАЖ БАЙНА

2020-04-15 14:42:23

Дэлхий дахинд өргөн хүрээнд тархаж байгаа коронавирусийн (Covid-19) халдвараас Монгол Улсын иргэн бүрийг хамгаалахын төлөө улс даяар урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор "Монос групп" ХХК нь холбогдох байгууллагуудаас гаргаж байгаа шийдвэрийг хариуцлагатайгаар биелүүлж байгаа иргэн, байгууллага бүрийг цаашид өндөр хариуцлагатай байж, хичээл зүтгэл гарган эрсдлээс хамгаалахыг уриалж, "Бид хамтдаа сэргийлж чадна" аяныг өрнүүлж байна.

Уг аяны хүрээнд "Монос групп" ХХК-аас "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн нийт ажиллагсдад 500 ширхэг амны хаалтыг бэлэглэв. 

Дашрамд дурдахад, "Монос групп" ХХК-ийн охин компани болох "Монос Хүнс" ХК нь эрүүл мэндийн салбараас анх удаа олон нийтэд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122,655,128 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлж бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх болон техник технологийг сайжруулан ажиллаж байгаа билээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ