2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 79,521,545 төгрөгийн үнийн дүн бүхий 460,233 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс "Хар хорум пропертийс" (AMT +6.57%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +3.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -10.77%) болон "Монгол Базальт" ХК (MBW-9.48%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.49 хувиар буурч 16843.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,476,405,098,131 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ