• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-03-27 15:49:43

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь  2020 оны 3 дугаар  сарын 23-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,437,493,115 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 52 компанийн 4,674,014 ширхэг хувьцаа 1,437,493,115 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№ Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 MDR ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП 2,097,323 629,268,760
2 MNP МОНГОЛ ШУУДАН ХК 555,945 339,821,463
3 APU АПУ 148,780 79,353,958
4 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 45,166 67,363,561
5 INV Инвескор ББСБ 21,154 52,938,789

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№ Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 MNET Ард секюритиз ХХК                  1,631,161        865,564,618
2 BDSC БиДиСек ХК                  2,485,299        755,214,033
3 ECM Евразиа капитал монголиа ХХК                  2,095,901        628,779,550
4 STIN Стандарт инвестмент ХХК                     602,484        104,101,812
5 MSDQ Масдак ХХК                     488,956          96,731,127

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,482,643,114,750 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17160.9 нэгж болж өмнөх долоо хоногоос 5.48 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ