2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 39,396,598 төгрөгийн үнийн дүн бүхий 240,147 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК (UID +4.00%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +2.43%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Айтүүлс" ХК (ITLS -4.19%) болон "Монгол шуудан" ХК (MNP -3.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.35 хувиар буурч 19026.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,747,141,923,579.90 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ