• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67555.17

( 722.98 1.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67555.17 722.98
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-01-13 09:34:45

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь  2020 оны 1 дүгээр  сарын 06-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 308,323,054 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 42 компанийн 2,281,238 ширхэг хувьцаа 308,323,054 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№ Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 INV Инвескор ББСБ 17,999 46,338,742
2 MNDL МАНДАЛ ДААТГАЛ 763,359 38,529,794
3 TUM ТҮМЭН ШУВУУТ 232,876 35,811,878
4 LEND ЛЭНДМН ББСБ ХК 820,635 33,872,468
5 APU АПУ 51,941 31,955,741

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№ Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 BDSC БиДиСек ХК          530,071                90,216,211
2 GLMT Голомт Капитал ХХК          436,070                69,849,300
3 ARD Ард капитал групп ХХК          500,272                65,116,996
4 TDB Ти Ди Би Капитал ХХК          243,570                60,781,840
5 BUMB Бумбат-Алтай ХХК          161,281                52,576,181

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№ Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
         

2020 оны 1 дүээр сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,666,530,611,860 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19248.79 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.35 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ