• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49552.83

( 44.64 0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49552.83 44.64
MSE A Индекс 18109.11 56.45
MSE B Индекс 14622.72 -49.6

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-22 16:08:55

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

05-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-22 15:15:43

Энэ өдөр нийт 7,094,602,526 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 5 ДУГААР САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-05-21 18:39:14

Энэ удаагийн танхимын сургалтад 20 гаруй суралцагч хамрагдан, сертификатаа гардан авсан.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-12-24 14:07:18

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 280,329,234 төгрөгийн үнийн дүн бүхий 844,448  ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" ХК (JLT +11.14%) болон "Дархан Нэхий" ХК (NEH +7.53%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU -10.01%) болон "Стандарт Агрикалчер Групп" ХК (SOH -9.70%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын хоёрдогч зах зээлийн  арилжаагаар 2,300 ширхэг үнэт цаасыг 231,702,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Багцын арилжаагаар 20,500 ширхэг үнэт цаасыг 293,150,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

"TOP 20" индекс 0.28 хувиар буурч 18884.98 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,600,797,416,834.68 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ