• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49508.19

( -228.95 -0.46% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49508.19 -228.95
MSE A Индекс 18052.66 -96.47
MSE B Индекс 14672.32 20.48

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 5 ДУГААР САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-05-21 18:39:14

Энэ удаагийн танхимын сургалтад 20 гаруй суралцагч хамрагдан, сертификатаа гардан авсан.

05-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-21 18:01:38

Энэ өдөр нийт 11,477,608,991 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН БОЛОН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН УДИРДЛАГУУД УУБ-НИЙ ХУДАЛДАН АВАГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2025-05-20 17:36:43

Оролцогчдын зүгээс нүүрсний үнийн уналт, тодорхойгүй байдлын улмаас худалдан авагчдад үүссэн хүндрэлийн талаар танилцуулсан бол талууд биржийн арилжааг идэвхижүүлэх боломжийн талаар харилцан санал солилцсон юм.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-11-06 12:06:13

2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 182,704,590 төгрөгийн үнийн дүн бүхий 330,203 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол савхи" ХК (UYN +8.33%) болон "Гермес центр" ХК (HRM +3.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -8.22%) болон "АПУ" ХК (APU -3.05%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаасыг 50,450,000 төгрөгөөр арилжаалагдсан байна. 

"TOP 20" индекс 0.21 хувиар буурч 18367.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,442,739,941,186.29 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ