Үнэт цаасны зах зээлийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржээс сар бүр зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт 10 дугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагт эхэлнэ. Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд Даваа-Баасан гаригийн 14:00-18:50 цагийн хооронд явагдах бөгөөд үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд онол, практик хосолсон хэлбэрээр хичээлийг удирдан явуулна.
Бүртгэл: Сургалтын бүртгэл онлайнаар болон МХБ-ийн байранд явагдана. Холбоо барих утас: 11-313747 /3312/, 11-313747 /3316/
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. Сургалтанд бүртгүүлэх бол Энд дарна уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ