• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67276.23

( 444.04 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67276.23 444.04
MSE A Индекс 25295.28 -1284.58
MSE B Индекс 15187.54 -16.91

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2019-09-02 09:08:44

Монголын хөрөнгийн бирж 2019 оны 8 дугаар сарын 26-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 218,751,654 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

  • Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 40 компанийн 836,046 ширхэг хувьцааг 218,751,654 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

№

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

APU

АПУ

98,851

50,082,239

2

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

38,101

48,182,160

3

GOV

ГОВЬ

105,991

29,712,241

4

MFC

МОНОС ХҮНС

209,666

14,159,528

5

TTL

ТАВАН ТОЛГОЙ

2,068

13,846,540

 

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

№

Симбол

Компанийн нэр

 Тоо ширхэг 

 Үнийн дүн 

1

MNET

Ард секюритиз ХХК

             301,542

                 111,453,992

2

BDSC

БиДиСек ХК

             202,211

                   47,486,132

3

TDB

Ти Ди Би Капитал ХХК

             129,342

                   47,046,175

4

STIN

Стандарт инвестмент ХХК

             302,954

                   41,438,643

5

NOVL

Новел инвестмент ХХК

              49,454

                   21,845,724

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

2018 оны 2019 оны 8 дугаар сарын 26-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 30-ны  өдрүүдэд  ЗГҮЦ  хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна.

№

Симбол

Компанийн нэр

 Тоо ширхэг 

 Үнийн дүн 

 

 

 

 

 

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,493,472,393,053 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19665.97 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.74 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ