• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67498.21

( 666.02 1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67498.21 666.02
MSE A Индекс 25316.24 -1263.62
MSE B Индекс 15210.2 5.75

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУД ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛНА

2019-08-06 09:11:56

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор бүртгэлтэй компаниудын хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 4 дэхь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. 

Энэхүү үйл ажиллагаанд оролцох сонирхлоо илэрхийлсэн компаниуд дараах урьдчилсан хуваарийн дагуу тайлангаа танилцуулахаар боллоо. Үүнд: 

№

Компанийн нэр 

Хуваарьт өдөр

Цаг 

1

"Монгол Базальт" ХК

2019.08.07

14:00

2

"АПУ" ХК

15:00

3

"Ард Санхүүгийн Нэгдэл" ХК 

2019.08.08

14:00

4

"Ард Даатгал" ХК 

15:00

5

"Ард Кредит" ХК 

16:00

6

"Түмэн шувуут" ХК

2019.08.09

14:00

7

"Говь" ХК

15:00

8

"Мах импекс" ХК

2019.08.12

14:00

9

"Талх чихэр" ХК

15:00

10

"Сүү" ХК

2019.08.13

14:00

11

"Инвескор ББСБ" ХК

15:00

12

"Хөвсгөл Алтан Дуулга" ХК

2019.08.14

14:00

13

"Мандал Даатгал" ХК

15:00

14

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн

16:00

15

"Монгол шуудан" ХК

2019.08.15

14:00

16

"Мик Холдинг" ХК

15:00

17

"Дархан Нэхий" ХК

16:00

18

"Ленд МН ББСБ" ХК

2019.08.16

14:00

19

"Таван толгой" ХК

15:00

(Бусад компаниудаас тайлангаа танилцуулах өдөр болон цагийг баталгаажуулан ирүүлсэн тухай бүр бид мэдээллийг нэмж оруулах болно)

Иймд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч та бүхэн Монголын хөрөнгийн биржийн байранд хүрэлцэн ирж, компаниудын хагас жилийн үйл ажиллагааны тайлан мэдээлэлтэй танилцаж, компанийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ