• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67089.71

( 257.52 0.39% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67089.71 257.52
MSE A Индекс 25184.57 -1395.29
MSE B Индекс 15230.13 25.68

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ХАМТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

2019-07-09 16:28:46

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд олон шинэ үнэт цаас амжилттай гарч, хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж, зах зээл идэвхжихийн хирээр зах зээлийн хөрвөх чадварыг хангах, тогтвортой байдлыг бий болгох асуудал тулгамдаж байгаа бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна.

Мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэдгээрийн нэгж эрхийг Бирж бүртгэж, арилжааг зохион байгуулснаар хөрөнгө оруулагчид биржээр дамжуулан хамтын хөрөнгө оруулалтын сангуудад хөрөнгө оруулж, оновчтой удирдлагаар хангагдах давуу талтай юм. Иймд МХБ-ээс “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын төслийг боловсуулж, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хороо, “АТТ” ХХК, МҮЦАЭХ, үнэт цаасны гишүүн компаниуд, хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж, дээрх байгууллагуудын саналыг бичгээр авч төсөлд тусгасан.

Түүнчлэн, журмын төслийг сар гарангийн хугацаанд өөрийн цахим хуудаст байршуулж, олон нийт, зах зээл сонирхогчид, судлаачдын саналыг авч тусгасны үндсэн дээр журмын төслийг эцэслэн боловсруулж МХБ-ийн ТУЗ-ийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 тоот тогтоолоор батлуулан, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахаар хүргүүллээ.

Уг журмыг Хороо батламжилснаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

“Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ