• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66832.19

( 47.68 0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66832.19 47.68
MSE A Индекс 26579.86 40.62
MSE B Индекс 15204.45 -47.81

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ” ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА

2019-05-30 17:04:38

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн энэ оны 4 дэх IPO болох “Инвескор ББСБ” ХК нь нийт хувьцааныхаа 15% буюу 1,613,878 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдөр буюу 5 дугаар сарын 30-ны өдрийн 16:00 цаг хүртэл авч дууслаа.

“Инвескор ББСБ” ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад нийт 336 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож нийт 2,899,735,069 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх доод дүнгээс 15.9 хувь давсан үзүүлэлт боллоо. Харин стратегийн 14 хөрөнгө оруулагчдаас нийт 16,004,292,500 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь стратегийн хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлэх доод дүнгээс 6.1 хувь давсан байна. 

“Инвескор ББСБ” ХК нь шинээр гаргасан 1.6 сая ширхэг үнэт цаасыг МХБ-ийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын захиалга бүртгэлийн аргыг ашиглан стратегийн хөрөнгө оруулагчдад 1650-1750 төгрөгийн хооронд, олон нийтэд 1550-1650 төгрөгийн хооронд санал болгосон бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга 100 хувь биелж хуваарилалтыг хийсэн бол олон нийтэд нийлүүлэх нэгж хувьцааны үнийг 1600 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэлээ. Тогтоосон ханшнаас доогуур захиалга өгсөн хөрөнгө оруулагчдын захиалга биелэх боломжгүй бөгөөд 1600 төгрөгөөс дээш өгсөн захиалгыг журмын дагуу 90.84 хувиар хувь тэнцүүлэн тооцож хуваарилалт хийнэ. 

СЗХ-ноос “Инвескор ББСБ” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагчид тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүснэ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ