• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66832.19

( 47.68 0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66832.19 47.68
MSE A Индекс 26579.86 40.62
MSE B Индекс 15204.45 -47.81

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

2019-05-03 18:08:54

Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд идэвхжиж, өнгөрөгч 2018 онд 5 компани шинээр үнэт цаас гаргасан төдийгүй хувьцааны арилжааны үнийн дүн 210 тэрбум төгрөгт хүрч дээд амжилт тогтоосон билээ. Ийнхүү зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэмэгдэхийн хирээр дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурь бааз бүрэлдэн тогтох хэрэгцээ шаардлага бий болоод байгааг харгалзан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иас хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааг зах зээлд нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн үүсгэхээр ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжааг нэвтрүүлснээр нэг талаас, хөрөнгө оруулагчид эрсдлээ тараан байршуулж,  хөрөнгийн оновчтой удирдлагаар хангагдах, нөгөө талаас үнэт цаас гаргагчдад урт хугацааны тогтвортой санхүүжилтийн орчин бүрдэх, зах зээлийн хөрвөх чадвар нэмэгдэх, ханшийн хэт хэлбэлзэл үүсэхгүй байх зэрэг ач холбогдол бий болох юм. 

Иймд, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иас Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон СЗХ-ны холбогдох журмуудын дагуу “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын төслийг боловсруулаад байна.Тус журмын төсөлд үнэт цаасны компаниуд, хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд зэрэг зах зээлийн оролцогч байгууллагууд болон үнэт цаасны зах зээлийг сонирхон судлаачдыг саналаа javkhlan.i@mse.mn хаягаар ирүүлэхийг хүсье. 

Журмын төсөлтэй Энд дарж танилцана уу. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ