• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49383.24

( 30.94 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49383.24 30.94
MSE A Индекс 17887.28 -0.95
MSE B Индекс 14655.14 -102.19

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-07 16:07:05

Энэ өдөр нийт 7,317,497,122 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК” ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-07-07 12:06:15

Арилжааны системд нийт 30,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 300,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 50 хөрөнгө оруулагчийн 50 захиалга бүртгэгдсэн байна.

"ХААН БАНК" ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-07-07 10:49:22

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Өлзий энд Ко ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон...

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-01-23 13:20:55

2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 286,535,271 төгрөгийн үнийн дүн бүхий 571,978 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Багануур" ХК (BAN+11.94%) болон "Жинст-Увс ХК (JIV+5.26%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" ХК (UYN-14.92%) болон "Монгол Базальт" ХК (MBW-6.12%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"Түмэн шувуут" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгаар нийт 414 харилцагчийн 1.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  6,520,991 ширхэг үнэт цаас худалдан авах захиалга ирсэн байна.

Энэ өдөр шинэчлэгдсэн "TOP 20" индекс 0.35 хувиар буурч 21463.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,467,911,569,456 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ