• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 2-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-02 16:00:26

2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 1,163,907,390 төгрөгийн үнийн дүн бүхий 1,637,896 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Арвижих ХК (ARJ +15.00%), Хасу-Мандал ХК (HSR +14.78%), Монгол шуудан ХК (MNP +14.49%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эм Жи Эл Акуа ХК (MGLA -8.78%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.59%), Алтайн зам ХК (AZH -7.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 53,879 ширхэг нэгж эрх 56,908,489 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 12,418 ширхэг үнэт цаас 1,002,960,960 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 200 ширхэг үнэт цаас 20,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 300 ширхэг үнэт цаас 30,000 ам.доллар (107,856,300₮)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 17,984,000 юань буюу  9,618,382,720 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 462,000 ам.доллар буюу 1,660,987,020 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн багц 51,200 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 10,828,800 ам.доллар  буюу 38,931,810,048 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн багц 51,200 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 10,880,000 ам.доллар  буюу 39,115,884,800 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 91,678,697,727 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 3.18%-иар өсч, 60,410.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 15,381,997,809,089 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ