• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 286 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/286 тоот тушаалаар бүртгэгдсэн "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгож буй "DBM бонд" (Транч 1) өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Монголын хөрөнгийн биржийн BOND системээр дамжуулан 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2026 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

Арилжааны хэлбэр

Купонтой/Өрсөлдөөнт

Нэрлэсэн үнэ

100,000 төгрөг

Үнийн дүн

100,000,000,000 төгрөг

Арилжааны захиалга авах огноо

2026.09.07 - 2026.09.09

Захиалга өгөх цаг

10:00 - 13:00

Өрсөлдөөнт саналын хувь

70%

Өрсөлдөөнт бус саналын хувь

30%

Нэг хөрөнгө оруулагчийн хязгаар 

Зарласан хэмжээнээс хэтрэхгүй

Өрсөлдөөнт бус саналд ирүүлсэн 500 ширхэг хүртэл захиалга

100% биелэнэ

Үнэт цаасны хугацаа

12 сар

Купон төлөх давтамж

Хагас жил тутам

  • Захиалга хүлээн авах, хуваарилалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
  • Үнэт цаасны танилцуулгатай энд дарж танилцана уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ