• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

57602.13

( 206.12 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 57602.13 206.12
MSE A Индекс 22150.38 190.07
MSE B Индекс 15021.58 109.08

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-25 14:06:16

Энэ өдөр нийт 46,447,510,132 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"ТАВ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2026-08-25 11:18:01

"Тав" ХК-ийн 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №26/2/30 тоот албан хүсэлтийн дагуу нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 114,737 ширхэг хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

БҮРТГЭЛЭЭС ХАСАГДАХ НӨХЦӨЛ ҮҮССЭН НЭР БҮХИЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2026-08-25 11:07:59

“Монголын хөрөнгийн бирж”-ийн Үнэт цаасны бүртгэлээс хасагдах нөхцөл үүссэн дараах нэр бүхий 5 компанид холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахтай холбоотой цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор эргэн мэдэгдэхийг анхааруулж байна.

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-25 14:06:16

2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 565,290,086 төгрөгийн үнийн дүн бүхий 775,410 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тав ХК (TAV+14.80%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +12.67%), Улаанбаатар БҮК ХК (BUK +5.93%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO -10.06%), Талх чихэр ХК (TCK -3.14%), Женко тур бюро ХК (JTB -3.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 50,359 ширхэг нэгж эрх 43,115,802.34 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 386 ширхэг үнэт цаас 28,950,000.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 40 ширхэг үнэт цаас 4,000,000.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 69 ширхэг үнэт цаас 6,900.00 ам.доллар (24,803,844)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 5,920,000 ам доллар буюу 21,280,979,200 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 15,488,000 юань буюу 8,280,814,080 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 4,512,000 ам доллар буюу 16,219,557,120 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 46,447,510,132 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.29%-иар өсч, 57,396.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,508,973,296,393 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ