• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67428.49

( 200.74 0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67428.49 200.74
MSE A Индекс 25108.47 107.22
MSE B Индекс 15138.86 24.07

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-03 12:06:44

2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 210,619,452 төгрөгийн үнийн дүн бүхий 383,099 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Фронтиер Лэнд Групп ХК (MDR +14.67%), Атар-Өргөө ХК (ATR +13.71%), Монгол Базальт ХК (MBW +5.46%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Адуун чулуун ХК (ADL -12.91%), Би ди сек ХК (BDS -12.50%), Мерекс ХК (MRX -11.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 11,980 ширхэг нэгж эрх 8,463,265.61 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 686 ширхэг үнэт цаас 68,604,500.00 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 1,193,656 ширхэг үнэт цаас 500,006,565.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,120,000 юань  буюу 6,921,193,600 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 1,948,160 доллар буюу 6,975,484,288 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ-ийн 2 багц 6,600 Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 462,000 доллар буюу 1,654,214,100 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 16,338,585,771 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.53%-иар буурч, 51,773.38 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,484,732,853,458 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ