• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 0
MSE B Индекс 15114.79 0

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-09 15:21:40

2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 1,322,432,928 төгрөгийн үнийн дүн бүхий 1,479,999 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Стандарт проперти групп ХК (BBD +15.00%), Хүрд XK (HRD +13.04%), Хэрлэн Хивс ХК (HRL +8.89%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хар тарвагатай ХК (TVT -15.00%), Ард кредит ББСБ ХК (ADB -5.03%), Крипто Үндэстэн ХК (CNF -3.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 48,838 ширхэг нэгж эрх 8,246,325 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,346 ширхэг үнэт цаас 134,617,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 8,345,600 ам.доллар буюу 29,842,613,760 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,992,000 юань буюу 6,848,343,040 төгрөгөөр 

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,861,200 ам.доллар буюу 6,655,372,020 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 44,811,625,573 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.5%-иар буурч, 51,467.79 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,382,279,620,649 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ