• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 0
MSE B Индекс 15114.79 0

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

"Монголын хөрөнгийн бирж” ХК, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" (ҮЦТХТ) ХХК болон "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" (МҮЦАЭХ) биржийн гишүүн Үнэт цаасны компаниуд хамтран олон нийтийн санхүүгийн боловсрол, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг хөдөө орон нутгуудад зохион байгуулж байна.

Өнөөдөр (2026.05.26) Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд тус өдөрлөгийг зохион байгууллаа. Үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын дарга Г.Ганболд нээж үг хэлсэн юм.

Түүнчлэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж

  • Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт;

  • Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд иргэдэд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр олгогдсон цэнхэр, ягаан тасалбартай холбоотой мэдээлэл;

  • "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцааны бүртгэл, ногдол ашгийн талаар мэдээлэл өглөө.

Мөн Өвөрхөнгай аймагт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг "Гүүдсек ҮЦК" ХХК-ийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Ц.Чанцал хөрөнгийн зах зээлд иргэд хэрхэн хөрөнгө оруулалт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн.

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ