• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 0
MSE B Индекс 15114.79 0

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-15 15:27:41

2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 267,278,412 төгрөгийн үнийн дүн бүхий 532,940 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тавилга ХК (TVL +14.97%), Ариг гал ХК (EER +7.14%), Улсын их дэлгүүр ХК (UID +6.84%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Адуун чулуун ХК (ADL -11.01%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -7.14%), Ард кредит ББСБ ХК (ADB -5.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 4,970 ширхэг нэгж эрх 5,747,628 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 5,716 ширхэг үнэт цаас 570,716,390 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,056 ширхэг үнэт цаас 105,600,060 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 10 ширхэг үнэт цаас 1,000 ам.доллар (3,575,990)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 8,243,200 ам.доллар буюу 29,477,600,768 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,288,000 юань буюу 6,473,441,280 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 20 багц 66,000 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 4,686,000 ам.доллар буюу 16,757,089,140 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 53,661,049,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.24%-иар буурч, 50,666.69 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,249,538,863,727 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ