• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 0
MSE B Индекс 15114.79 0

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

МХБ “ХӨРВӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД "ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК" ХХК-ТАЙ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧИЙН АНХНЫ БҮРТГЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2026-05-01 13:41:47

Нийт захиалгын 77.7 хувь биелээгүй байгаа нь хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээл үүсгэгчийн тогтолцоог бодитоор хэрэгжүүлэх шаардлагыг харуулж байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд "Голомт Капитал ҮЦК" ХХК-тай зах зээл үүсгэгчийн анхны бүртгэл, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Зах зээл үүсгэгчийн үндсэн зорилго нь үнэт цаасны арилжаанд худалдан авах, худалдах үнийн саналыг тогтмол байршуулж, зах зээл дээр эсрэг талын саналын хүртээмжийг нэмэгдүүлэх, захиалгын биелэлтийг сайжруулах, үнэ тогтоолтыг илүү бодитой, ил тод болгоход оршино.

МХБ-ийн арилжааны системийн 2026 оны 1 дүгээр сарын 2-ноос 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх өгөгдлөөр нийт 661,151 захиалга бүртгэгдсэнээс 147,232 захиалга биелж, 513,919 захиалга биелээгүй байна. Өөрөөр хэлбэл нийт захиалгын 22.3 хувь нь биелж, 77.7 хувь нь биелээгүй байгаа нь зах зээл дээр хөрвөх чадвар, захиалгын сангийн цар хүрээ, тасралтгүй үнийн санал хангалтгүй байгааг харуулж байна.

Энэ нөхцөлд зах зээл үүсгэгчийн тогтолцоог нэвтрүүлэх нь хөрөнгө оруулагчдад үнэт цаасыг бодит үнэд ойр нөхцөлөөр худалдан авах, худалдах боломжийг нэмэгдүүлэх, арилжааны идэвхийг өсгөх, зах зээлийн итгэлийг сайжруулах бодит хэрэгсэл юм.

"Голомт Капитал ҮЦК" ХХК нь энэхүү тогтолцоонд анхлан оролцож буй үнэт цаасны компани болж байгаа бөгөөд тус хамтын ажиллагаа нь зах зээл үүсгэгчийн механизмыг бодит арилжаанд хэрэгжүүлэх эхний жишиг алхам болж байна.

МХБ-ийн хэрэгжүүлж буй “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр” нь зах зээл үүсгэгчийн тогтолцоог хөгжүүлэхээс гадна шорт арилжаа, үнэт цаас зээлэх-зээлдүүлэх орчныг бүрдүүлэх, арилжааны өртгийг бууруулах, шинэ бүтээгдэхүүн, индекс, үйлчилгээ нэвтрүүлэх, өгөгдөл ба мэдээллийн ил тод байдлыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хамарч байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд зах зээл үүсгэгчийн оролцоо нэмэгдсэнээр захиалгын биелэлтийн түвшин өсөх, арилжааны идэвх нэмэгдэх, үнэ тогтоолтын чанар сайжрах, хөрөнгө оруулагчдын зах зээлд орох, гарах боломж илүү хялбар болох, улмаар үнэт цаас гаргагчдын хөрөнгө татах орчин илүү үр ашигтай болох хүлээлттэй байна.

МХБ цаашид зах зээлийн оролцогч талуудтай хамтран хөрвөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэлүүдийг үе шаттай хэрэгжүүлж, Монголын хөрөнгийн зах зээлийг илүү идэвхтэй, ил тод, хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй зах зээл болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ