• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 0
MSE B Индекс 15114.79 0

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-04-23 17:22:48

“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр (2026.04.22) Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохион байгууллаа. 

Үйл ажиллагааг нээж Замын-Үүд сумын Засаг дарга Б.Сайнбаяр болон Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглал, комплайнсын хэлтсийн дарга А.Авир нар үг хэлсэн бол Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын Санхүүгийн боловсрол, сургалтын албаны мэргэжилтэн Э.Өлзийсайхан “Санхүүгийн боловсрол" сэдвээр мэдээлэл хүргэсэн юм.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд иргэдэд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр олгогдсон цэнхэр, ягаан тасалбартай холбоотой мэдээлэл өгч, "Гүүдсек ҮЦК" ХХК-ийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Ц.Чанцал хөрөнгийн зах зээлд иргэд хэрхэн хөрөнгө оруулалт хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж ажиллалаа.

Тус сургалтад нийт 250 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 200 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллээ нягтлав.

Энэ үеэр тус сумын иргэн Л.Алтансүхийн сэтгэгдлийг сонслоо:

 

“Энэхүү нээлттэй өдөрлөгт оролцсоноор бурхан болсон аавыгаа хувьцаа эзэмшигч байсныг мэдэж авлаа. Аав маань “Техник импорт” ХК-ийн 200 ширхэг хувьцаатай байж. Ингээд би холбогдох баримт бичгийн бүрдлийг хангаад аавынхаа хувьцааг өв залгамжлан авах боломжтой болж байна.

 

Орон нутагт хүрэлцэн ирж ард иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр ханган ажиллаж буй Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-ны нийт хамт олонд талархал илэрхийлье” гэв.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ