• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 0
MSE B Индекс 15114.79 0

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН АЛБАН ХААГЧ, БАГШ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-04-17 17:35:57

Монгол Улсын Батлан хамгаалах яам болон “Монголын хөрөнгийн бирж” ХК 2026 оны 1-р улиралд тус яамны харьяа байгууллагуудын албан хаагчдад санхүү, хөрөнгийн зах зээл, компанийн засаглал, үнэт цаасны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, зөвлөгөө, мэдээллээр хангах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр (2026.04.17) Монголын хөрөнгийн биржээс Батлан хамгаалах яамны ажилтан албан хаагчид болон Үндэсний батлан хамгаалах их сургуулийн багш, сонсогчдод дараах сэдвийн хүрээнд сургалт явуулаа.

Үүнд:

  • Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээлийн тухай үндсэн ойлголт

  • “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа”, хувьцааны ногдол ашгийн талаар мэдээ, мэдээллийг танилцуулсан.

Энэхүү үйл ажиллагаанд нийт 400 орчим хүн хамрагдсан бөгөөд биржийн МОНХА-ны Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж, Бүртгэлийн албаны Бүртгэл хариуцсан мэргэжилтэн А.Хүслэн нар холбогдох мэдээллийг хүргэлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ