• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63412.07

( 745.13 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63412.07 745.13
MSE A Индекс 24429.44 273.9
MSE B Индекс 15264.75 -13.33

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-04 16:40:12

Энэ өдөр нийт 429,249,740,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА 11:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ЯВАГДАНА

2026-09-04 09:03:07

Үнэт цаасны арилжааг 11:00-14:00 цагийн хооронд явуулах ба 10:40 минутаас opening auction call session эхлэх болсныг мэдэгдье.

9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-03 17:27:58

Энэ өдөр нийт 81,314,726,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-16 15:40:13

2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 407,255,441 төгрөгийн үнийн дүн бүхий 791,527 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол шилтгээн ХК (MSH +13.93%), Айтүүлс ХК (ITLS +9.23%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +5.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монложистикс Холдинг ХК (MLG -4.97%), Монос хүнс ХК (MFC -4.26%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -2.75%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 39,943 ширхэг нэгж эрх 3,244,975 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 472 ширхэг үнэт цаас 47,195,800 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 16 ширхэг үнэт цаас 1,596,800 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг үнэт цаас 500 ам.доллар (1,786,645₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Андын илч" ХХК-ийн 3 багц 19,200 Чийг багатай хүрэн нүүрс 2,688,000 юань буюу 1,408,727,040 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,494,400 ам.доллар буюу 12,486,504,576 төгрөгөөр,

  • "Андын илч" ХХК-ийн 3 багц 19,200 Чийг багатай хүрэн нүүрс 2,688,000 юань буюу 1,408,727,040 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 462,000 ам.доллар буюу 1,650,859,980 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,947,200 ам.доллар буюу 17,677,780,288 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 2,044,800 ам.доллар буюу 7,306,663,392 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 42,400,341,977 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.14%-иар өсч, 50,673.9 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,167,323,564,253 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ