• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-03-30 15:40:32

2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 552,636,354 төгрөгийн үнийн дүн бүхий 666,493 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гранд системс ХК (LOT +10.70%), Мандал Даатгал ХК (MNDL + 5.32%), Шивээ овоо ХК (SHV +5.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -12.62%), Материалимпекс ХК (MIE -5.88%), Адуун чулуун ХК (ADL -4.44%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 12,686 ширхэг нэгж эрх 11,567,749 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7 ширхэг үнэт цаас 700,000 төгрөгөөр, 

  • Багцын арилжаагаар нийт 26,696 ширхэг үнэт цаас 296,592,560 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,574,400 ам.доллар буюу 12,753,745,152 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 13,615,241,815 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.07%-иар өсч, 51,849.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,660,577,698,338 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ