• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-02-13 13:17:31

2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 351,879,549 төгрөгийн үнийн дүн бүхий 832,523 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монголын цахилгаан холбоо ХК (MCH +13.60%), Оллоо ХК (OLL +4.92%), Бодь Даатгал ХК (BODI +3.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -3.66%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -3.62%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -2.49%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 14,154 ширхэг нэгж эрх 13,153,090 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 488 ширхэг үнэт цаас 27,872,750 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8 ширхэг үнэт цаас 800,000 төгрөгөөр, 

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 48 ширхэг үнэт цаас 4,800 ам.доллар буюу 17,114,400 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 147,034 ширхэг үнэт цаас 1,351,242,460 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 6,188,800 ам.доллар буюу 22,066,166,400 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,604,800 ам.доллар буюу 9,287,414,400 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,818,531,840 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 38,934,174,889 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.09% хувиар өсч, 54743.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,145,539,537,086 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ