• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ

2026-02-13 09:48:07

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2.2, 87.4.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын дагуу үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болсон үнэт цаасны компанийн үндсэн харилцагчдыг бусад зохицуулалттай этгээдэд шилжүүлэх зорилгоор уралдаант шалгаруулалт зохион байгуулах комиссыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 28 дугаар тушаалаар байгуулсан.

 

Үүнтэй холбогдуулан тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон “Евразиа капитал холдинг ҮЦК” ХК-ийн 9,125 харилцагчийг шилжүүлэн авахыг хүссэн үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээд “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын 5.2-т заасан баримт бичгийг бүрдүүлж, битүүмжлэн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор уралдаант шалгаруулалт явуулах комисст ирүүлнэ үү. 

  

Жич: Нэмэлт мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын 51-261677 дугаар утсаар холбогдож лавлана уу.  

 

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ КОМИСС