• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-02-02 10:30:41

Монголын хөрөнгийн бирж ХК хэрэглэгчдэд чиглэсэн дижитал хөгжлийн хүрээнд албан ёсны цахим хуудсаа (www.mse.mn) бүрэн шинэчилж, олон нийтэд танилцуулж байна.

Шинэчлэлийн зорилго нь хөрөнгө оруулагч, зах зээлийн оролцогч болон иргэдэд мэдээлэл, үйлчилгээг илүү хурдан, ойлгомжтой, хүртээмжтэй хүргэж, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах юм.

 

 

Онцлох өөрчлөлтүүд
    •  Хэрэглэгч төвтэй UX/UI дизайн: хэрэглэгчийн хэрэгцээ, зан төлөвт нийцүүлэн бүтэц, навигацийг дахин төлөвлөв.
    •  Мэдээллийн хүртээмж, ил тод байдал: ханш, мэдээ, тайлан, журам, статистик мэдээллийг цэгцтэй, шуурхай авах боломж бүрдэв.

Энэхүү шинэчлэл нь зах зээлийн мэдээллийн үндсэн эх сурвалж болох биржийн цахим хуудсыг илүү үр ашигтай болгож, ил тод байдал, хөрөнгө оруулагчдын итгэл, зах зээлийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Монголын хөрөнгийн бирж цаашид дижитал шилжилтийн хүрээнд зах зээлийн дэд бүтэц, мэдээллийн систем болон хэрэглэгчдэд чиглэсэн цахим үйлчилгээг үе шаттайгаар сайжруулан ажиллана.

 

Шинэ цахим хуудастай холбоотой санал хүсэлтийг дараах холбоосоор өгнө үү! https://docs.google.com/forms

Хуучин цахим хуудас руу дараах холбоосоор орох боломжтой. Монголын Хөрөнгийн Бирж

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ