• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД $25 САЯ КАНАД ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАРЛАЛАА

2026-01-27 18:25:25

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн нь хаалттай хүрээнд санхүүжилт татахаар Парадайм Капитал Инк-тэй гэрээ байгуулсан байна. Уг гэрээний дагуу Парадайм нь Нэйшнл Банк Файнаншл (“National Bank Financial Inc.,”)-тэй хамтран тогтоосон үнээр худалдан авах баталгаа бүхий хаалттай санхүүжилтийн хүрээнд Компанийн нийт 2,809,000 ширхэг энгийн хувьцааг нэгж бүрийг $8.90 канад долларын үнээр худалдан авахаар тохиролцсон бөгөөд үүний үр дүнд нийт 25,000,100 канад доллар ($25,000,100)-ын хөрөнгийг татан төвлөрүүлэхээр тохиролцсон байна.

Энэхүү санхүүжилтээс татан төвлөрүүлэх цэвэр орлогыг Компанийн Монголиан Майнинг Корпорэйшн (ММС)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд хамаарахгүй төсөл хөтөлбөрүүдийн хайгуулын болон техникийн судалгаанд зарцуулах ба үүнд Компанийн 100 хувь эзэмшлийн лицензийн талбай дахь Зуун Мод молибден-зэсийн ордыг агуулсан Хөвийн Хар зэс порфирийн систем болон төсөл хөтөлбөрүүдийн үнэлгээ, Компанийн ерөнхий үйл ажиллагаа болон эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглана.

Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ