• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-20 14:14:57

2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 543,143,276 төгрөгийн үнийн дүн бүхий 1,253,361 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Дархан зочид буудал ХК (DZG +15.00%), Дэвшил мандал ХК (DMA +14.99%), Шивээ овоо ХК (SHV +12.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Э-Транс ложистикс XК (ETR -15.00%), Хүннү менежмент ХК (HBZ -15.00%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -8.45%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 38,153 ширхэг нэгж эрх 6,098,917 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 255 ширхэг үнэт цаас 25,451,550 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 551 ширхэг үнэт цаас 54,470,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 6,912,000 юань буюу 3,535,349,760 төгрөгөөр, тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 4,164,513,500 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.18% хувиар өсч, 55,038.51 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,154,055,249,475 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ