• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оноос хойш  Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх, олон улсын зах зээлд сурталчлах, хөрөнгө оруулалтын боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор Mongolia’s Capital Market Connectivity (MCMC) арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн ба одоогийн байдлаар нийт 5 улсад амжилттай зохион байгуулсан.

Энэ удаагийн Mongolia’s Capital Market Connectivity  арга хэмжээг “Хөрөнгө оруулалт ба уул уурхай” сэдвийн хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА), Дорнын түншлэл зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 2026 оны 01-р сарын 16-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Энхболд, Монгол Улсын их хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялагын яамны сайд Г.Дамдинням, БНХАУ-ын Хятад-Азийн Эдийн засгийн хөгжлийн ассоциацийн тэргүүн Чуан Шинжи нар мэндчилгээ дэвшлүүлж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нээж үг хэллээ.

  • Монгол улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатар – “Монголын хөрөнгө оруулалтын орчин”,

  • Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн – “Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал ба ирээдүйн төлөв”,

  • Бээжингийн хөрөнгийн биржийн төлөөлөгч “Бээжингийн Хөрөнгийн бирж дээрх гадаадын бүртгэл”,

  • Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар - “Хөрөнгө оруулалтын боломж ба чиг хандлага: Монгол банкны салбар”,

  • Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа – “БНХАУ-ын Монгол улсын уул уурхайн хамтын ажиллагааны боломжууд ба Хөрөнгө оруулалтын боломжууд”,

  • БНХАУ-ын Хятад-Азийн Эдийн засгийн хөгжлийн ассоциацийн Уул уурхайн мэргэжлийн хорооны төлөөлөгч – “БНХАУ-ын уул уурхайн салбарын чиг хандлага”,

  • Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөгч – “Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны экосистем ба арилжаанд оролцох механизм”,

  • МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Д.Мөнхбат – “Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл тавин оролцов.

Зураг 1. Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч

 Д.Мөнхбат илтгэгчээр оролцов

 

Уг арга хэмжээнд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцож Монгол улсын эрдэс баялгийн салбарын талаарх мэдээ мэдээллийг хуваалцав.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ