• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-26 15:21:08

2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 1,135,409,160 төгрөгийн үнийн дүн бүхий 2,525,549 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Жуулчин дюти фрий ХК (SUL +14.89%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND +14.68%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +11.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар хивс ХК (UBH -14.29%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -13.08%), Ремикон ХК (RMC -8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 247,230 ширхэг нэгж эрх 244,897,926 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 156 ширхэг үнэт цаас 15,563,680 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10,080 ширхэг үнэт цаас 1,007,985,600 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 136 ширхэг үнэт цаас 13,600 ам.доллар (48,359,016₮) төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 2,728,712 ширхэг үнэт цаас 5,874,420,940 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,880,000 юань буюу 5,520,947,200 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 8,755,200 ам.доллар буюу 31,131,827,712 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс критикал минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 491,700 ам.доллар буюу 1,748,391,777 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн баяжуулсан коксжих нүүрс 8,460,800 ам.доллар буюу 30,084,997,248 төгрөгөөр, 

  • "Мөнх тэнүүн оргил" ХХК-ийн 18 багц 115,200 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 34,560,000  ам.доллар буюу 17,537,126,400 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 94,349,926,659 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.61% хувиар өсч, 54,507.06 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,799,915,731,319 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ