• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ-3" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2025-12-08 14:47:01

“Шунхлай” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны  өдрийн  458 дугаар тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/466 тоот тушаалын дагуу 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, 500 мянган ширхэг өрийн хэрэгслийг нийтэд санал болгосон.

Үнэт цаасны танилцуулга болон андеррайтераас ирүүлсэн хүсэлтийн дагуу "Шунхлай-3" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг тогтоосон үнийн аргаар, нийтэд санал болгосон үнийн дүнд хүрмэгц захиалга хаагдах нөхцөлтэйгөөр хүлээн авсан бөгөөд арилжааны системд нийт 96 хөрөнгө оруулагчийн 97 захиалга бүртгэгдэж, 50 тэрбум төгрөгийн үнийн дүнд хүрсэн тул захиалгын санг хаалаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ