• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"ТАХЬКО" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2025-12-02 16:12:30

"Тахько" ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 32 тоот албан хүсэлтийн дагуу нэг бүр нь 168 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,189,983 (нэг сая нэг зуун наян есөн мянга есөн зуун наян гурван) ширхэг хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.9, “Монголын хөрөнгийн бирж” хувьцаат компанийн Дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, “Тахько” ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 32 тоот албан хүсэлт, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/689 тоот албан бичиг, бүртгэлийн хорооны 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн бүртгэлээс хассан болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ