• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-18 15:36:01

2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 486,860,567 төгрөгийн үнийн дүн бүхий 948,810 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс  Бэрх Уул ХК (BEU +15.00%), Дархан хөвөн ХК (DAH +14.95%), Хай би ойл ХК (HBO +9.73%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бодь Даатгал ХК (BODI -9.44%), Крипто Үндэстэн ХК (CNF -6.26%), Женко тур бюро ХК (JTB -5.77%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 37,892 ширхэг нэгж эрх 24,888,774 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 33 ширхэг үнэт цаас 3,301,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,584 ширхэг үнэт цаас 158,400,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,008,000 юань буюу 5,534,161,920 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет”) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 511,500 ам.доллар буюу 1,826,929,665 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,934,400 ам.доллар буюу 17,624,245,824 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 11,827,200 ам.доллар буюу 42,243,328,512 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна. 

Энэ өдөр нийт 67,902,116,762 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.21% хувиар өсч, 51,687.81 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,306,971,931,835 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ