• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"БЭРС-4" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-10-02 17:17:30

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 352 дугаар тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/408 тоот тушаал бүртгэгдсэн “Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 290,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн /ажлын 5 өдөр/ Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

“Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК нь жилийн 19.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 29 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Үнэт цаас гаргагч: “Бэрс Эй Би Эс про ТЗК” ХХК

Үнэт цаасны нэр: "Бэрс-4"

Үнэт цаасны төрөл: Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)

Үнэт цаасны нийт тоо ширхэг: 290,000

Татан төвлөрүүлэх үнийн дүн: 29,000,000,000

Хугацаа: 24 сар

Хүү: 19.5 хувь

Хүү төлөгдөх давтамж: Улирал тутам

Үнэт цаасны үндсэн төлбөр төлөгдөх хугацаа: Хагас жил тутамд буюу 6 сар тутамд 1 удаа

  • Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ