• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-10 16:26:59

2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 490,458,465 төгрөгийн үнийн дүн бүхий 1,142,569 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаанбаатар БҮК ХК (BUK +14.91%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +3.50%), Монос хүнс ХК (MFC +2.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эм Жи Эл Акуа ХК (MGLA -12.20%), Бодь Даатгал ХК (BODI -9.89%), Женко тур бюро ХК (JTB -9.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 48,113 ширхэг нэгж эрх 37,681,565 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 12,673 ширхэг үнэт цаас 1,133,799,430 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 400 ширхэг үнэт цаас 40,000 ам.доллар (143,747,200₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,147,200 ам.доллар буюу 14,903,709,696 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 51 багц 3,315 тонн сaF2-95% хайлуур жоншны баяжмал 1,090,635 ам.доллар буюу 3,919,393,186.8 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 599,040 ам.доллар буюу 2,152,758,067.2 төгрөгөөр тус тус арилжигдсан.

Энэ өдөр нийт 22,781,547,611 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.69% хувиар буурч, 48,464.7 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,512,690,521,631 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ