• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-08 16:36:18

2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 415,839,861 төгрөгийн үнийн дүн бүхий 1,044,439 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Орхондалай ХК (ORD +14.98%), Атар-Өргөө ХК (ATR +11.11%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +10.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.57%), Айтүүлс ХК (ITLS -6.94%), Тэнгэр Даатгал ХК (TGI -5.19%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын  2 сангийн нийт 13,298 ширхэг нэгж эрх 1,317,421 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 154,875 ширхэг үнэт цаас 7,884,464,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2 ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 10,752,000 юань буюу  5,413,524,480 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3 багц 19,200 тонн 1/3 коксжих нүүрс 1,399,680 ам.доллар буюу 5,030,016,019 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,643,400 ам.доллар буюу 5,905,870,146 төгрөгөөр тус тус арилжигдсан.

Энэ өдөр нийт 24,651,231,927 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.16% хувиар буурч, 48,903.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,480,366,437,961 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ