• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-05 18:00:54

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ийн Захиргаа, Санхүүгийн газрын захирал Х.Эрдэнэбүрэн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2025 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Байгууллагын санхүүгийн үзүүлэлтүүд:

  • Нийт орлого 17.9 тэрбум төгрөг.

  • Үйл ажиллагааны зардал 4.4 тэрбум төгрөг.

  • Төсөвт төлсөн татвар, шимтгэл 2.8 тэрбум төгрөг.

  • Татварын өмнөх ашиг 13.5 тэрбум төгрөг байна.

  • ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ: Нийт зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 849.39 тэрбум төгрөг буюу 7.53 хувиар өсч, 12 их наяд 134 тэрбум төгрөг болсон байна.

  • ТОП-20 ИНДЕКС: Дээд үзүүлэлт 54 018.32 нэгж, доод үзүүлэлт 46 334.87 нэгж, дундаж үзүүлэлт 50 271.15 нэгж. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,486.0 нэгжээр буюу 10.95  хувиар  өсч,  49,246.17  нэгж болсон байна

2025 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • Санхүүгийн зохицуулах хороо Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны холбогдох журмуудыг дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.

  • Санхүүгийн зохицуулах хороо Нүүрсний форвард гэрээг дахин арилжаалах журам"-ыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.

  • Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, МҮХАҮТ, МҮЦАЭХ-НЫ удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

  • Хөрөнгийн  зах  зээлийн  сургалт,  үйлчилгээ, мэдээллийн төвийг нээлээ.

  • “Монголын хөрөнгийн бирж” ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваариллаа.

Та бүхэн “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ийн 2025 оны жилийн хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ