• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-30 17:51:12

2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 289,353,649 төгрөгийн үнийн дүн бүхий 613,888 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +15.00%), Улсын их дэлгүүр ХК (UID +7.43%), Махимпекс ХК (MMX +2.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жуулчин дюти фрий ХК (SUL -14.44%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -13.98%), Инновэйшн инвестмент ХК (QPAY -3.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,111 ширхэг нэгж эрх 5,710,656 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 12,750 ширхэг үнэт цаас 1,269,349,100 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 54 ширхэг үнэт цаас 5,351,000 төгрөгөөр, 

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,586 ширхэг үнэт цаас 258,215 ам.доллар (926,253,355₮)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 51 багц 3,315 тонн CaF2-97%-ийн агууламжтай хайлуур жоншны баяжмал 1,060,800 ам.доллар  буюу 3,805,238,112 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн эрчим хүчний нүүрс (битумт үл барьцалдах нүүрс) 2,169,600 ам.доллар буюу 7,782,658,944 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,310,400 ам.доллар  буюу 8,287,728,256 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,563,200 ам.доллар  буюу 16,368,837,248 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 1,218,560 ам.доллар буюу 4,371,145,318 төгрөгөөр,

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 5000 НМТ /нойтон метр тонн/ 4530 ХМТ /хуурай метр тонн/ 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 10,017,460.80 ам.доллар  буюу 35,934,034,334.11 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 79,045,659,973 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.08% хувиар буурч, 49,386.2 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,279,497,286,819 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ