• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-22 15:58:20

2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 291,436,619 төгрөгийн үнийн дүн бүхий 404,399 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Булигаар ХК (MBG +14.17%), Инвескор ББСБ ХК (INV +5.63%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +2.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.56%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -5.22%), Монинжбар ХК (MIB -4.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,572 ширхэг нэгж эрх 7,142,386 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 153 ширхэг үнэт цаас 15,290,900 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 611 ширхэг үнэт цаас 61,100 доллар (219,017,838₮)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ-ын 51 багц 3,315 тонн 95%-ийн агууламжтай Хайлуур жоншны баяжмал 994,500 ам.доллар буюу 3,564,864,810 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 4,097,952,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.06% хувиар буурч, 49,471.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,314,762,689,234 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ