• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-01 15:26:12

2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 235,067,693 төгрөгийн үнийн дүн бүхий 412,442 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гутал ХК (GTL +14.97%), Женко тур бюро ХК (JTB +7.90%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +3.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мандал Даатгал ХК (MNDL -11.04%), Сүү ХК (SUU -8.53%), Премиум Нэксус ХК (CUMN -1.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,635 ширхэг нэгж эрх 2,894,878 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 5,690 ширхэг үнэт цаас 568,652,100 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 635 ширхэг үнэт цаас 63,500,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6 ширхэг үнэт цаас 600 ам.доллар (2,148,564₮)-оор тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 415,800 ам.доллар буюу 1,488,954,852 төгрөгөөр тус тус арилжигдсан. 

Энэ өдөр нийт 2,361,218,087 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.37% хувиар буурч, 49,063.69 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,078,544,087,881 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ