• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49803.53

( 451.23 0.91% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49803.53 451.23
MSE A Индекс 18082.6 194.37
MSE B Индекс 14681.87 -75.46

Мэдээ мэдээлэл

"ХААН БАНК” ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-07-07 12:06:15

Арилжааны системд нийт 30,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 300,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 50 хөрөнгө оруулагчийн 50 захиалга бүртгэгдсэн байна.

"ХААН БАНК" ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-07-07 10:49:22

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Өлзий энд Ко ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон...

07-Р САРЫН 04-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-04 16:11:53

Энэ өдөр нийт 69,401,351,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-13 15:51:42

2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 797,894,267 төгрөгийн үнийн дүн бүхий 2,140,206 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мандал Даатгал ХК (MNDL +14.04%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +8.80%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +5.63%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Таван толгой ХК (TTL -5.37%), Монгол керамик ХК (KEK -4.90%), Монгол Базальт ХК (MBW -4.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 3,516 ширхэг нэгж эрх 517,989 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 358 ширхэг үнэт цаас 35,800,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 149 ширхэг үнэт цаас 14,900 ам.доллар (МНТ 53,281,655)-оор,

  • Багцын арилжаагаар 162,320 ширхэг үнэт цаас 1,868,925,750 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 405,900 ам.доллар буюу 1,451,478,105 төгрөгөөр арилжигдсан. 

Энэ өдөр нийт 4,207,897,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.27% хувиар буурч, 48,452.27 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,016,989,741,178 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ