• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ЧИГЛЭЛЭЭР ИДЭВХТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

2025-06-13 15:45:37

“Монголын хөрөнгийн бирж” ХК гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлд шинээр хөрөнгө оруулалт татах чиглэлд нээлттэй, идэвхтэй бодлого баримтлан ажиллаж байна.

Өнөөдөр (2025.06.13) JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулган (2025 JCI ASPAC)-д оролцохоор Япон улсаас ирсэн төлөөлөгчид “Монголын хөрөнгийн бирж” ХК-д зочиллоо.

Энэ үеэр биржийн Дотоод хяналтын албаны Эрсдэлийн мэргэжилтэн Ч.Номингэрэл зочдод “Монголын эдийн засаг ба бизнесийн орчин” сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл өгсөн юм.

Үйл ажиллагааны төгсгөлд зочид биржийн түүхэн үзмэрүүдтэй танилцаж, байгууллагын цахим хуудас дахь 1, 2, 3 дугаар самбарын компаниудын хувьцааны ханшийн энэ өдрийн мэдээллийг сонирхлоо.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ