• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК НЬ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВЧ ХАЛААСЛАХ ШИЙДВЭР ИРҮҮЛЛЭЭ

2025-06-12 16:38:30

"Мандал даатгал" ХК нь Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.4 болон 49.5, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалт, "Мандал даатгал" ХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.7, 6.8, 6.9 дэх заалтыг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар 25/007 тоот тогтоолоор нийт гаргасан хувьцааны 5 (тав) хүртэл хувь буюу 31,215,080 ширхэг энгийн хувьцаанаас хэтрэхгүй хэмжээний хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авч, халааслахаар болсон байна.

Тус компани 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал дараах тогтоолын хавсралтад заасан нөхцөлийн дагуу хувьцаагаа худалдан авч халааслахаа мэдэгдсэн.  

Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ