• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-12 15:59:21

2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 354,876,101 төгрөгийн үнийн дүн бүхий 539,295 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаанбаатар БҮК ХК (BUK +10.53%), Ремикон ХК (RMC +6.90%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +6.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол И Эс Жи Файнанс ХК (GFG -14.93%), Бодь Даатгал ХК (BODI -2.89%), Фронтиер Лэнд Групп ХК (MDR -2.78%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 44,269 ширхэг нэгж эрх 10,656,260 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 358 ширхэг үнэт цаас 35,800,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,040 ширхэг үнэт цаас 104,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 405,900 ам.доллар буюу 1,451,271,096 төгрөгөөр арилжигдсан. 

Энэ өдөр нийт 1,956,603,457 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.14% хувиар буурч, 48,582.17 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,118,890,023,598 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ