• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49554.98

( 2.15 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49554.98 2.15
MSE A Индекс 18090.44 -18.67
MSE B Индекс 14726.57 103.85

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-24 15:32:48

Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, "Голомт капитал" ҮЦК" ХХК, "ТиДиБи секьюритис ҮЦК" ХХК, "Өлзий энд Ко  ҮЦК" ХХК, "Апекс капитал ҮЦК" ХХК, "Үнэт секьюритис ҮЦК" ХХК, "Новел инвестмент ҮЦК" ХХК, "Эс Жи Инвестменд энд Секьюритис ҮЦК" ХХК-иуд оролцож, 500 орчим иргэдэд хөрөнгө оруулагчдад үнэт цаасны зах зээлийн цогц мэдээлэл хүргэсэн юм.

05-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-23 15:18:29

Энэ өдөр нийт 5,795,112,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-22 16:08:55

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-24 15:32:48

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас өнөөдөр (2025.05.24) "ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР" үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, 500 орчим иргэдэд мэдээлэл хүргэлээ. 

Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, "Голомт капитал" ҮЦК" ХХК, "ТиДиБи секьюритис ҮЦК" ХХК, "Өлзий энд Ко  ҮЦК" ХХК, "Апекс капитал ҮЦК" ХХК, "Үнэт секьюритис ҮЦК" ХХК, "Новел инвестмент ҮЦК" ХХК, "Эс Жи Инвестменд энд Секьюритис ҮЦК" ХХК-иуд оролцож, иргэд, хөрөнгө оруулагчдад үнэт цаасны зах зээлийн цогц мэдээлэл хүргэсэн юм.

Мөн энэ үеэр хөрөнгийн зах зээлийн мэдлэг сорих тэмцээн, "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдэвт сургалт зохион байгуулав.

Иргэдэд хүргэсэн үйлчилгээ:

  • Хөрөнгийн бирж болон хөрөнгийн зах зээлийн тухай мэдээлэл өгөх

  • Үнэт цаас гаргах сонирхол бүхий ААН-д зөвлөгөө өгөх

  • МХБ-д бүртгэлтэй компаниудыг танилцуулах 

  • Гишүүн үнэт цаасны компаниудыг танилцуулах

  • Арилжааны үзүүлэлт, статистик тоо баримтаар хангах

  • Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох талаар сургалт цаг тутам (11:00, 12:00, 13:00, 14:00)

  • Иргэдийн дансыг шүүж холбогдох ҮЦК-ийн мэдээллийг өгөх

  • Иргэдийн дансанд хуримтлагдаж буй ногдол ашгийн тухай мэдээллийг өгөх

  • Хувьцаат компаниудтай холбоотой шийдвэр, тогтоолуудын тайлбарыг өгөх

  • Үнэт цаасны данс нээх хүсэлтэй эсэхийг лавлан тодруулах ба данс нээлгэх хүсэлтэй тохиолдолд Аппликэйшн буюу мэдүүлэг хэлбэрээр харилцагчийн хүсэлтийг хүлээн авч данс нээх.

  • Брокерын данс нээснээс хойш арилжаанд оролцох хүртэл бүхий л заавар зөвлөгөө, мэдээллийг өгөх

Иргэн Ц.Цэцэгмаатай цөөн хором ярилцлаа.

Тэрээр “Би жилийн өмнөөс бонд сонирхож эхэлсэн. Бондын үр өгөөж хадгаламжийн хүүгээс өндөр юм байна гэж ойлгоод мэдээллээ баяжуулахаар энэхүү өдөрлөгийг зорьж ирсэн. Тодорхой хэмжээгээр зохих мэдээллүүдийг авлаа. Мөн дээр үед иргэд цэнхэр, ягаан тасалбар авч байсан. Тэр үед би гэхэд “Бөөний бараа бааз” гэдэг компанийн хувьцааг эзэмших эрхтэй болсон санагддаг. Гэтэл тэр цагаас хойш тухайн байгууллага хэрхсэн талаар, ногдол ашиг олгодог эсэхийг ч лавлаж нягтлахгүй явж ирсэн байна. Өнөөдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн мэргэжилтнээр шүүлт хийлгэхэд таны нэр дээр бүртгэлтэй хувьцааны тоо нь харагдаж байна гэсэн. Хойшид хэрхэх талаар зөвлөгөө мэдээллийг нэг дороос авч чадлаа. Та бүхэн иргэдэд маш хэрэгтэй мэдээлэл өгч байна” хэмээн хэллээ.

Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй, 65 настай агаад тэтгэврийн орлогоосоо бондод хөрөнгө оруулалт хийх сонирхолтой, холбогдох мэдээллийг авахаар зорьж ирснээ ийнхүү онцолсон юм.

"ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР" үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг нь үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх, иргэдийг хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах зорилгоор жил бүр зохион байгуулдаг үйл ажиллагаа юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ