• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-06 15:11:16

2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 395,719,731 төгрөгийн үнийн дүн бүхий 897,870 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +14.72%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +12.34%), Монгол шилтгээн ХК (MSH +6.38%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүрд XK (HRD -14.89%), Крипто Үндэстэн ХК (CNF -14.18%), Женко тур бюро ХК (JTB -12.53%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,068 ширхэг нэгж эрх 783,588 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 31 ширхэг үнэт цаас 3,042,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 236,550 ширхэг үнэт цаас 1,300,005,188 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,699,550,507 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.3% хувиар буурч, 49,471.89 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,258,154,280,026 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ